Японы Засгийн газар иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байна

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:mmmm.jpg

Хүн амынхаа 75.7 хувийг коронавирусийн эсрэг вакцины хос тунд хамруулсан үзүүлэлтээр Япон улс Их Долоогийн гишүүн орнуудыг тэргүүлж байгаа аж.

125 сая орчим хүн амтай Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй буурч байгаа. Сүүлийн нэг хоногийн хугацаанд тус улс даяар халдварын 163 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Энэ оны наймдугаар сард өдөрт 25,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь огцом бууралт юм. Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтсэн хүний тоо сүүлийн хоногт 76 бүртгэгджээ.

Вакцины зөвхөн эхний тунгаа тариулсан хүмүүсийг оролцуулж тооцвол нийт хамрагдсан хүний тоо 99.4 сая буюу нийт хүн амын 78.5 хувь болж байна.

Дэлхийд аж үйлдвэржилтээрээ тэргүүлдэг бусад зургаан улсаас вакцинжуулалтын хурдаар Японы дараа Канад, Итали улсууд удаалжээ.

Япон улсын засгийн газар иргэдээ вакцины нэмэлт буюу гурав дахь тунд хамруулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.