Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
В.Рэнцэндорж нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хурал нэг цаг хойшиллоо
10

Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2020 онд гарсан. Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурлыг нэг цаг хойшлуулаад байна.



