ШУУРХАЙ: АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/11.20/L_f27572557be04de8ab2829de4bb67332_iList.jpg

Авто тээврийн Үндэсний төвийн салбарт яг одоо АТГ-аас нэгжлэг хийж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Нислэг машин төвийн 3 давхарт байрлах салбарын холбогдох албан тушаалтнуудынх нь өрөөнд нэгжлэг хийж эхэлсэн байна.

Тэднийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо авлига авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлдэг. Мөн шалгалтад тэнцээгүй жолооч нараас авлига авч, дахин шалгалтад оруулахгүйгээр тэнцүүлдэг гэх асуудалд буруутган ийнхүү шалгаж эхэлжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.