Сураггүй алга болсон иргэний унаж явсан автомашиныг олжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/зураг11 (66).jpg

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газарт Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат 33 настай эрэгтэй Р-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Сураггүй болсон иргэний унаж явсан автомашиныг Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газраас олжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.