Согтуу жолооч хөдөлгөөнд оролцож байсан дөрвөн машиныг мөргөж, гурван хүнийг гэмтээжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/osolttsaubncopy.jpg

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 26-ны 18:00 цаг орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, БЗД-ийн 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун талын замд Ниссан Икстрал маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.57 хувийн согтолттой/ автомашин жолоодож зам тээврийн осол гаргажээ.

Уг жолооч нь Их монгол хорооллын замын хажуугийн 20 м хайс, замын хөдөлгөөнд оролцож явсан 4 автомашиныг мөргөж, өөрөө болон 3 хүн гэмтсэн байна.

Иймд иргэд жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна