Сураггүй болсон 19 настай эрэгтэй модноос дүүжлэгдэж нас барсан байжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт тус аймгийн Төмөрбулаг сумын харьяат иргэн Э 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цагийн үед гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19 настай эрэгтэй Э-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулж 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сураггүй болсон иргэн модноос дүүжлэгдэж нас барсан байжээ.