Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Д.Зүмбэрэллхамд хүлээлгэн өглөө

 Хууль эрх зүй
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 13 сек
10
legacy:Zumberellkham/zumberellham.jpg

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг нарыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Э.Зоригтбаатар, А.Отгонцэцэг, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган” 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Улсын их хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараагийн дарга томилогдох хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамгийн ахмад гишүүн болох Д.Зүмбэрэллхамд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг хүлээлгэн өгч, шинээр бүрдсэн зөвлөлд ажлын амжилт хүсэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам шинээр томилогдсон гишүүдийг төлөөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаярт хүндэтгэл үзүүлж, үг хэлснээр арга хэмжээ өндөрлөлөө.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нөгөө шүүхийн шинэчлэл нь ингээд нуран уналаа даа. Бямбацогт чинь МАНАН бүлэглэлийн гишүүн. Тэрээр Элбэгдорж, Мие Энхболд нарын даалгавраар Зүмбэрэлхамыг ШЕЗ-д амжилттай шургуулж гавъяа байгуулсан байна. Одоогийн УИХ-д Бямбацогтоос гадна Мөнхбат, Чойжилсүрэн, Ганбат, Ганболд, Батжаргал гээд МАНАН-ийн хөл гарууд байгаа. Тэд тус бүртээ хоёр Э-с нууц даалгавар авч, бүхнийг авилгалчдын эрх ашигт нийцүүлэн шоронд орсон журмын нөхдөө гаргах, ороогүй нэгнийг нь гадаадад зугтаалгах, авилгын сүлжээний торыг нэхэх, тендер зувчуулах ажлыг байнга хийдэг. Сүүлд тэд журмын нөхөр Хаянхярваагаа шоронгоос амжилттай мулталсан. Одоо тэд Бат-Үүлийг шоронд оруулахгүй байх, Анандбазарын хүчингийн хэргийг далдлах зэрэг даалгавраа хэрэгжүүлэхээр ажилдаа орсон.