Д.Мөнхбат: Хүүхдүүдээ зодсон багшийг хэрхэн зөвлөмж ирсний дараа арга хэмжээ авна, одоогоор зөвлөмж ирээгүй

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 34 сек
200
legacy:11.22 yanja/зураг11 (86).jpg

Энэ сарын 2-нд цахим сүлжээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.

Тус бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “...Архангай аймгийн цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүтэй..." гэсэн гарчигтай 1 минут 30 секундийн бичлэг фэйсбүүкийн Архангай аймгийн бүх зар, мэдээ мэдээллийн групп болон бусад группт нийтлэгдсэн асуудлыг шалгахад цэцэрлэгийн багш М нь бичлэгт гарч буй 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгаа нь тогтоогдсон. Архангай аймаг дахь цагдаагийн газраас дээрх хүүхдүүдэд шинжээч эмч томилон, хамтарсан багт холбон зуучилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм.

legacy:post/12.01/262568237_2061848770663580_7688916178162724759_n.jpeg

Харин тус аймгийн Боловсролын газрын дарга З.Мөнхтогтох "Хүүхдийн эрхийг зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан багшийн үйлдэлд харамсаж байна. Эцэг эхчүүд болон олон нийтээс хүлцэл өчье. Тухайн ангид сурдаг гурван хүүхдийн эцэг эх өргөдөл ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Засаг даргаар ахлуулсан ёс зүйн зөвлөл хуралдаж, ажлын хэсгийг томилон ажиллаж байна.

Боловсролын сайдын тушаалаар батлагдсан ЕБС, цэцэрлэг, албан ба албан бус боловсрол, насан туршийн боловсролын төвийн ёс зүйн дүрэм гэж байдаг. Энэ дүрмийн дагуу сурч боловсрох эрхийг хангах, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад шуурхай арга хэмжээ авна гэдгээ илэрхийлье. Ёс зүйн зөвлөл бол нөхцөл байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргадаг байх ёстой. Мэдээж ийм ноцтой үйлдэл гаргасан хүмүүсийн ажлын байртай холбоотой асуудал яригдана" гэсэн юм.

Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.УРАНЦЭЦЭГ "Манай байгууллага Архангай аймаг дахь боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлд хамтарч ажилладаг. 2021 онд хүүхэд хамгааллын 108 утсанд боловсролын салбартай холбоотой гурван гомдол мэдээлэл ирсэн. Энэ гомдол мэдээллүүд одоогоор зөрчлийн хэрэг үүсч шийдэгдээгүй.

Хүүхэд хамгааллын бодлого хүн болгонд хамааралтай. Дотоод гадаад камержуулалт бол хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан маш чухал тоног төхөөрөмж. Арваннэгдүгээр сард Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгт хяналт үнэлгээ хийсэн. Энэ үеэр хүүхэд хамгааллын бодлого байна уу, камер нь ажиллагаатай байна уу гэдэгт хяналт тавьсан. Бүх сургууль цэцэрлэгт байсан. Гэхдээ бид камерын бичлэгийг шалгадаггүй. Тухайн сургуулийн дотоод асуудалд ордог учраас шалгагдаагүй.

"Ирээдүй" цэцэрлэгийн асуудалтай холбоотой хууль эрхзүйн мэргэжилтэн, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагчаас бүрдсэн баг ажиллаж байна. Энэ мэргэжилтнүүд нөхцөл байдалд үнэлгээ хийж мэргэжлийн байгууллагад хүргүүлэх юм. Ийм төрлийн хүүхдийн эрх зөрчиж байгаа асуудал давтагдахгүй байхад нэлээд зүйлийг төлөвлөж, анхаарч ажиллах хэрэгтэй юм.

Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.МӨНХБАТ "Аймагт боловсролын салбарын ёс зүйн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдаж ажиллаад тухайн цэцэрлэгийн багш, удирдлагад ямар арга хэмжээ авах эсэхэд надад зөвлөмж ирүүлнэ. Хуулиараа бол тэр зөвлөмж ирсний дараа арга хэмжээг авна. Багшид болон тухайн сургуулийн удирдлага арга хэмжээ авна. Харин удирдлагыг сумын Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй. Энэ утгаараа тухайн сургууль, цэцэрлэгийн захирлыг дуудаж уулзсан. Ёс зүйн зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр, зөвлөмж ирээгүй байгаа" гэлээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Энэ хүн тэгж нэг их арга хэмжээ авах нь юу бол доо. Цэцэрлэг хот улам л харанхуй болсоор байна. удахгүй бүгд унтрах байх даа. зоригтой шийдэмгий хүн л хотын дарга хийнэ байх шүүүүүү.

  • З
    Зочин

    Өөрөө шийдээд арга хэмжээ авч болдоггүй юм уу

  • З
    Зочин

    За дээр уед маш их зодуулдаг бсан шуу дээ буруу юм болоогуй наад багш зодоод бсан юм алга учираа мэдэхгуй хуухдэд зааж л бна шуу дээ хурдан шиг сануулаад болоо шуу дээ юун хэнээс асуух гээд бгаа юм вэ

  • З
    зочин

    юун сүртэй юм бэ ингэж ажиллахгүй бол хүүхдийн анхаарал яаж төвлөрөх бэ хүчирхийлэл гэдэг үг ариа буруу утгаар л хэрэглээд байх шигээ сэтгүүлчид гэж мөнч сүржин бөгөөд дорой ямарч авцалдаагүй бичих юмдаа захиалгат байж магадгүй дээ

  • З
    Зочин

    87 онд багш болсон хүн байна лээ, тэтгэвэртээ гарч байгаа авгай л даа, харин энэ Уранцэцэгийн дүү Уранчимэг тэр сургуулийнх нь захирал болох гээд байгаа шүү, тийм ч учраас бичлэг задарсан байгаа, бүгд холбоотой Архангайн Ардын намынхан

  • Z
    zochin

    ene avgai medeej huuhedtei l hun baigaa daa archaagui novsh iimerhuu bagsh nertei galzuu soliotoi ymnuudiig bodohoos dur gutahiin terteeh 72 onii ued 28 r surguuliin baga angiin bagsh Jambaldorj geh emegtei bagsh huuhduudiin tolgoi garaa zangidaj baigaad zoddog baisan emegtei bagsh baina odoo amid baidag bolvuu amid bol uhej dald or gej helmeer baina suuld bagshiin deed togsson surag baisan bodohoos gol ruu huiten orgidog bagsh

  • 0
    059

    ажил хийх дургүй бол гэртээ байх юмуу хувийн лангуу ажиллуулах хэрэгтэй ажлын байр хайсан багш өчнөөн байна хувийнхаа лангууны бараанд уураа гаргаад хага шидэж чадахгүйш дээ яаж гол нь харлаж үхэх бол...нялх юмнуудыг арай юмаа

  • З
    Зочин

    Одоо үеийн хүүхэд охид банди нар цэцэрлэгтээ сургууль дээрээ хүчирхийлэлд өртөөд гадуурхагдаад амьдарч байна даа.

  • З
    Зочин

    өөрсдөө шийдээч. зөвлөмж гэх шиг. хүний гараар могой бариулах гэсэн хогнууд. халахгүй бол амлалт авахуулж болно, уйчлал дуулгаж болно. зоддог багш хүн байна алдаагаа ойлгож таарна

  • З
    зочин

    Зодоод байсан юм ер алга. Юмыг хэтрүүлдэг. туйлшруулдаг болжээ. Хүүхдийн байгууллага нэртэй сүржин төсвөөс мөнгө авах санаатай хүмүүс байна уу гэлтэй. Хүүхэд алга болж байна,гадаадад зодуулж байгаад жинхэнэ анхаарахаас эхэл ээч.

  • М
    Муу зүйл хийсэн этгээд л айдаг юм

    Ур нь сурган хүмүүжүүлэх ажилд хэн дуртайн дайраад байх нь зөв үү?Эрхэм гишүүн Энх-Амаглан гэгч багш,эмч нар хүүхдүүд,өвчтөний ар гэрийн мэдээлэл цулууж байна гэж шүүлжилж Багш хүн зөвхөн хичээлээ заагаад гарах ёстай ,Эмч хүн ч мөн адил үзлэгээ хийд гарах ёстай юм ярьж байна.Эмч,багш нарт илүү юм хийх зав байдаггүй.Хэрэгтэй мэдээлэлээ авч таарна. Хүүхэд гэнэт өвдлөө гэхэд багш хүн надад хамаагүй гээд гарах хэрэг үү?Эмч хүн эмчилж байгаа өвчтөн нь гэнэт муудвал ар гэрт нь дуулгах хэрэг гарна.Манайд шаардлагтай эм тариаг ар гэрээс нь авуулдаг.гэтэл Эмч хүсээгүй байхад өвчтөн өөрөө бололцооггүй гээд зовлон тоочих нэгэн байхад би тийм ч компанитай манай тэрч ийм чадвартай үнэ хамаагүй сайн гэснийг авна гэх нь байгаа, Эмч багш нар өвчтөний ар гэрийн хаяга,гэр бүлийн зарим хүмүүсийн утсыг авах шаарлага байдаг тэглээ гээд муу зүйлд ашигладагүй ээ. Эрхэм Энх-Амагланд болгоомжлох,нууцлах,айх шалтгаан олон байдаг биз..Тэр нь таны л хэрэг.Түүнийгээ нийтэд тохож айдас төрүүлэх гэх хэрэггүй.

  • З
    Зочин

    bas zuvlumjuur zodhuu ...

  • С
    Сүр

    Сэтгүүлч нэртэй сэвээчид арай дэндүү сэтгэл зүйн дайралт,халдлага үйлдээд байгаа юм биш үү?Тэднээс айх боллоо.

  • H
    hurelsuk

    Нйгэмд болж байгаа сайн,муу үзэгдлийг бусдаас өрсөж шүрч аваад тодрох гэсэн ардын баатар царайлсан ухар мөчид зарим сэтгүүлчид хэрээс давж сэвээд байдгаа болиоч гэж хүсэх байна.

  • Г
    гайхаж суунаа

    Хөгжилтэй орны хүүхдүүд өөр биз. Манай хүүхдүүд нэг хэлсэн юмыг хүлээж аваад байдаг нь хэд билээ? Багш хүн ямар ч байсан хаамаагүй юм ярьж алдаг талдаг ,садар самуун кино үз, ,агсан согтуурч танхайрыг зааж шаардаагүй нь лавтай. нийтээр хүлээн зөвшөөрдөг асуудлыг л мөрдөж сургах гэж,өөрөөр хэлвэл хүүхдүүдийг нийгэм бие хүн болгоход л сургаж үг хэлдэг заадаг гэж бодож байна.Чихэнд нь хэлээд болохгүй болохоор маханд чинь хэлье гэж байгаад бид чинь багш нараасаа юм хүртдэг байсан тэглээ гээд муу юм болоогүй харин нийгмээс тавьж байгаа шаардлагад өөрийнгөө зохицуулаад явахад сургасан гэж бодож байна.Ингэж хэлснээрээ зодох нь зов гээгүй.Ингэтлээ соошелоор сэвээд дэвэргээд байх нь хэр зөв,зохимтойг л бодох хэрэгтэй бус уу? Ингэж сэвснээр юу хохиж байна?Цэцэрлэг ,сургууль гэж аймшгийн газар багш нь гэж дарангуйлагч мэтээр хүүхдүүдэд тусч сургууль,цэцэрлэгтээ дургуй болох,нөгөө талдаа учир мэдэгүй бяцхан хүүхдийн шуугиан дунд юуны төлөө өдөржин ажиллаж байна вэ гэж багш нар ч бодно ш дээ

  • З
    Зочин

    Муу гөлөгнүүдийг эмгэнэлт ирээдүй хүлээж байгаа.

  • З
    Зочин

    хялбаршуулснаар шийдчихээ. хаянхярваа шиг

  • З
    Зочин

    Хүүхэд дандаа толгойгоо мааждаг зуршил чинь үүнтэй шууд холбоотой .Дандаа толгойд гар хүрнэ.Инэх ээж аав нар тийм.

  • С
    сургамж өгсөн байна ш дээ юу н сүртэй

    суриыг бадруулагч

  • И
    ИРГЭН

    ЗӨВЛӨМЖӨӨР ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛСОН ЮМ УУ? МУ-Д ХҮН ЗОДОХОД ХУУЛИАР ШИЙТГЭДЭГГҮЙ ЮМ УУ? ТҮВШИНБАЯР БӨХ ШИГ ХУУЛИЙН ГАДУУР УУ?