Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогдлоо

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
10
legacy:9.11/c05db771-ad0f-4691-8e74-7507f8c5b93c.jpg

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталсан. Мөн зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн.

Шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгодог. Энэ дагуу санал хураалт явуулж, ШЕЗ-ийн 12 дахь даргаар Д.Зүмбэрэллхам олонхын саналаар сонгогдлоо.