“Да хүрээ“ захын цайны газарт гал гарчээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:post/12.01/267608134_1934707043393178_3613504495866103909_n-1024x768.jpeg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлага 05:06 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй 1 давхар байшинд гарсан байдалтай байжээ.

Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.