ҮХЦ “давхар дээл”-тэй холбоотой гомдлыг энэ сарын 27-нд хэлэлцэнэ

 Хууль эрх зүй
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Battsetseg said/UHTS.jpg

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар энэ сарын 13-нд Үндсэн хуулийн цэцэд хандан "давхар дээл"-ийн асуудлаар гомдол гаргасан талаар бид мэдээлсэн.

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    нэрэлхүү зан

    Юунд нь гайхав дээ. Бид Ийм л хүмүүсийг сонгочихсон юм чинь одоо яалтай нь билээ.

  • Г
    гайхаж суунаа

    Ш.Адьшаа, Н.Ганибал гэх хоёр эрхэм давхар дээл өмсгөсөнгүй гэж гомдсондоо Үндсэн хуулийн цэцэд хандсан юм уу? ккк Арай ч дээ.Үндсэн хуулийн цэц нь зөвхөн үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үү? гэдгийг хянах учиртай, манаач нь гэдгүйсэн билүү? Хувь хүний гомдлыг үндсэн хуулиар хэлэлцвэл асуудал дийлдэхгүй баларах байлгүй дээ.ккк Өмнө нь баталагдсан болон одоо шинээр гарах хуулиудын заалт нь үндсэн хуулийн зүйл заалтаас давсан байж таарахгүй гэдгийг манаж байх учиртай хууль гэж ойлгоод явнаа6Энэ ойлгол одоо буруу болоод байна уу?!