“Намайг охины маань хууль ёсны төлөөлөгчөөр тавихгүй байна“

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 11 сек
10
legacy:10.23/зураг11 - 2021-12-21T131558.717.jpg

Иргэн Ш.Булганням өнгөрөгч аравдугаар сард “Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн” гэх асуудлын талаар мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр охинд нь “Ид шидийн орон” хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан хүч хэрэглэсэн гэх асуудлыг ярьж байсан. Тэгвэл тус хэргийн талаар охины ээж Ш.Булганням болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл /2021.12.21/ хийлээ.

Охины ээж Ш.Булганням "Хэргийн нотлох баримт хангалтгүй гэх дүгнэлт гарсан тул хэргийг хаахаар УПЕГ-луу санал хүргүүлсэн юм билээ. Мөрдөгч нь хэргийг хаалгаад байгаа. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, урагдал байна гэсэн. Охины маань сэтгэл санаа тогтворгүй байгаа. Архангай аймгийн эмч нар үзэхэд урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Гэтэл хотод ирээд будилаан орчихлоо. Надад хэргийн материалыг нь танилцуулахгүй байгаа. Мөн намайг охины маань хууль ёсны төлөөлөгчөөр тавихгүй байгаа" гэсэн юм.

legacy:10.23/зураг11 - 2021-12-21T132830.305.jpg

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баттогтох "Энэ хэргийг цагдаагийн байгууллагад хандахад хууль ёсны дагуу шүүх шинжилгээний шинжээч эмч томилсон юм билээ. Шинжээч эмч онгон хальсны урагдалтай байгаа гэж гарсан. Прокуророос харьяалал тогтоохдоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулахаар өгсөн. Ингэхдээ Архангай аймгийн эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзээд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр урагдал байхгүй гэж гараад байгаа. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна гэж харж байгаа. Мөн охины ээжийг хохирогчоор буюу хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа. Охины хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнг томилсон" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бусад орнуудад хүчиндэгч нар ял эдэлдэг бол Монголд тэд мандан бадарч, УИХ гишүүн болдог. Хэнтитй, Булган аймгуудаас хүчиндэгч нар гишүүн болж аймаг орноо мандуулж байгаа. Одоо Архангайгаас бас нэг хүчиндэгч тодорч байна. Харин хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн буруу болж, тэд нутгийнхандаа ад үзэгддэг. Монголчууд ийм л гаж болсон учраас хөгжихгүй, ядуу зүдүү, архиндаа живсэн, ажилгүй байгаа юм.