Олимпын аварга Н.Түвшинбаярыг 461 дүгээр ангид цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:11.22 yanja/зураг11 (82).jpg

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Тэгвэл батлан даалтад байсан Н.Түвшинбаярыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Энэ дагуу дөнгөж сая ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Тодруулбал, хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярыг батлан даалтад байсан арга хэмжээг өөрчилж, ийнхүү цагдан хорьжээ.

Ташрамд дурьдахад, Э.Энхбат начин өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн. Өдгөө "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Хоёулаа харилцан зодолдсон буруутай Э нь хүүхэн дагуулж тэнд очих ямар хэрэг байна. Даварсан гарууд олон долоон юм ярьж бичиж ямар хэрэг байна. Хулигаанд зодуулсан бол нэг төгрөг ч өгөхгүй шүү дээ.

  • Ү
    Үнэн

    Х.Баттулга буруу аргаар баяжсан байдаг. Үүндээ гадаад дотоодын бизнесмэнүүдийг рекетлэх, дарамтлах, амь насанд нь заналхийлэх байдлаар тухайн 90-ээд оны үеийн рецидив Цагаан Шонхорын Энхтайван, Дамбын Хишгээ нарын адил луйвар, дээрмээр хөлжсөн. Түүнтэй хамтрагчдаас зарим нь алуурчин болсон. Үүнд Зам Тээврийн яамны ажилтанг зодож алсан Махбал, одоо энэ Энхбат начиныг зодсон Түвшинбаяр нар бас ордог ба тэд энэ их хүчирхийлэл, харгислалыг Х.Баттулгаас суралцан авсан. Баттулга ерөнхийлөгчөөс буухдаа өөрийн гар хөл Махбалын ялыг хөнгөрүүлсэн байдаг. Өнөөдөр Х.Баттулга, Энхтайван, Дамбын Хишгээ нар бүгд л буруу замаар олсон хөрөнгөө угааж өөрсдийгөө шударга хөдөлмөрөөр баяжсан гэж хэлдэг. Гэвч мөрийг нь ухвал өөр байдаг.

  • З
    Зочин

    Arai arai. Odoo l horij bdag Neeree 🤦‍♂️