Соёлын сайд асан С.Чулууныг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:10.23/зураг11 - 2021-12-22T173055.619.jpg

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 4-нд цагдаагийн байгууллагаас Монгол Улсын “Үндэсний Номын Сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн асуудлаар Чингис хаан музейн удирдлагуудыг шалгаж эхэлсэн талаар өмнө мэдээлж байсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдуулан Соёлын сайд асан С.Чулууныг яллагдагчаар татах саналыг энэ сарын 17-нд Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 , 22.1 дэх хэсэгт зааснаар тус тус үндэслэн яллагдагчаар татах санал хүргүүсэн аж.