105 жолооч согтуу жолоо барьж, 236 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/цагдаа.jpg

Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1918 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1680, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 209, гэмт хэргийн шинжтэй 64 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Автомашин согтуу жолоодсон 105, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 172, хүний биед халдсан 61, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 122, эрүүлжүүлэх байранд хоносон 236, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 87 тохиолдол гарчээ.