Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнийн хүсэлтээс татгалзлаа

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/С.Эрдэнэ.jpg

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас тамга олгосон акт нь хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсээд үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр буюу 2022.01.06-ны өдөр С.Эрдэнийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах агуулгаар гаргасан” хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх хүлээж авсангүй.

Мөн С.Эрдэнийн өмгөөлөгч О.Баасанхүү Монгол ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй байна. Ингэснээр Ардчилсан намын тамганы шүүх хурал дахин үргэлжлэхээр болж байна.

Эх сурвалж: Ардчилсан нам