“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:206107724_621656102570430_5284468822155587139_n.jpg

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон байсан. Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.