Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Карл-Энтони Тоунс 3 онооны шидэлтийн аварга боллоо
00

NBA-ийн 2021-2022 оны улирлын Бүх оддын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бүх оддын тэмцээнүүдийн хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг болох холын шидэлтийн тэмцээнд Миннэсота Тимберволвэс багийн төвийн тоглогч Карл-Энтони Тоунс аварга боллоо.
Сонирхуулахад хамгийн сүүлд 2006 онд төвийн/хүчний довтлогчийн байрлалын тоглогч болох Дирк Новицки энэхүү тэмцээний аварга болсон ба үүнээс хойш төвийн тоглогч аварга болсон тохиолдол гараагүй байсан юм.
Энэ жилийн холын шидэлтийн тэмцээнд:
Фрэд Ванфлийт
Дэсмонд Бэйн
Льюк Кеннард
Зак Лавинь
СЖ Мкколум
Патти Миллс
Трэй Янг
Карл-Энтони Тоунс нар оролцсон юм.



