Стефэн Көрри Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогч боллоо

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:220252833_5604867222917506_5961262485707226416_n copy copy.jpg

Бүх оддын тоглолтод Леброны баг болон Дурантын багийн хооронд болж 163:160 харьцаагаар Леброны баг хожлоо.

Бүх оддын тоглолтод Голдэн Стэйт Уорриос багийн тоглогч Стефэн Көрри 50 оноо авч, бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн бөгөөд тэрбээр 16 удаа холын шидэлт амжилттай болгосноор Бүх оддын тоглолтод хамгийн олон холын шидэлт унагасан тоглогч боллоо.

Мөн тэрбээр Коби Брайнтын нэрэмжит 2022 оны NBA-ийн Бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.