Боксын залуучуудын УАШТ энэ сарын 28-нд эхэлнэ

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/Tsogtbaatar/olloo_mn_1465548187_бокс.jpg

Боксын залуучуудын УАШТ энэ сарын 28-наас ирэх сарын зургааны хооронд Булган аймгийн Спортын төв ордонд зохиогдоно.

Тэмцээн Ази тивийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат /мастер/ тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит болох юм. Түүнчлэн залуучуудын УАШТ-нээс 2022 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй залуу тамирчдыг тодруулах юм байна.

Энэ жилийн хувьд манай боксчдыг хилийн чанадад тив, дэлхийн болон олон улсын А зэрэглэлтэй олон том тэмцээн хүлээж байгаа юм.