Булсс зургаа дараалсан хожилтойгоор бүсээ тэргүүлж байна

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:84945984.jpg

NBA-ийн 2021-2022 оны улирлын Бүх оддын тоглолтын завсарлага өндөрлөж, багууд өнөөдрөөс улирлын үлдсэн тоглолтуудад оролцож эхэллээ. Өнөөдөр Чикаго Буллс Атланта Хоксын эсрэг тоглож 112:108 харьцаагаар хожлоо. Буллс сүүлийн зургаан тоглолтод дараалан хожоод байгаа юм. Мөн тэд 39-21 амжилттайгаар бүсийнхээ тэргүүн байранд бичигдэж байгаа юм.

Нийт оноо авалтаар бүх тоглогчдыг тэргүүлж буй Демар Дерозэн 37 оноо, 6 самбар авчээ. Мөн Зак Лавинь 20 оноо 5 дамжуулалт өгч хожилд хувь нэмрээ оруулсан байна. Харин Атлантагаас Богдан Богданович 27, Данило Галинари 26, Трэй Янг, Клинт Капела нар тус тус 14 оноо авчээ.