Б.Бат-Өлзий: Барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна, уучлаарай

Спорт
umaahan
Унших: 1 мин
70
legacy:Умаахан зураг/0228/239247-29042019-1556507004-1778706176-233763-10122018-1544409683-1413341811-147484867_2349852901723868_5798866703332933632_o.jpg

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан.

Энэ үеэр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нарын барилдааны үеэр Б.Бат-Өлзийг өрсөлдөгч бөхөө цохиод авлаа хэмээн олон нийт бухимдаад байсан юм.

Тэгвэл энэ талаар МУ-ын харцага Б.Бат-Өлзий дараах тайлбарын хийжээ. Тэрбээр "Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдаан дээр тавын даваанд Ж.Ням-Эрдэнэ начинтай барилдах үед барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна. Бөхдөө хайртай Монголчуудаасаа уучлал гуйж байна" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/03/01

    Зэргийн хонийг чоно цахиа хоёр барсан гэж үг дуулддаг. Зэргийнхэн Элбэгдорж,Пүрэвдорж,батөлзий гээд зодоонч үймүүлэгчид юм бишүү

  • З
    Зочин2022/03/01

    Цөөн боловч бөхчүүдийн ийм бусармаг үйлдэл нь эр бяр авхаалж самбаагаа сорин уран мэхийг уралдуулан барилдаж буй бөхчүүдээ харан баясаж бахдан сэтгэлийн цэнгэл эдэлж буй олон мянган үзэгчдийн нүүр лүү угаадас цацчих мэт зүйлгүй муухай байдал бий болгодог юм .Иймд өрсөлдөгчөө болон үзэгч олон түмнийг үл хүндэтгэн басамжилдаг ярга барилдаан хийдэг бөхчүүдийг өршөөж болохгүй

  • З
    Зочин2022/03/01

    Үгүй тэгээд тэр ярга Мөнхэрдэнэ чинь одоо болохоор энхийн цагаан тагтаа л байдаг биздээ.хэдхэн жилийн өмнөхийг мартчихсан гэж боддог байхдаа хөөрхий минь

  • З
    Зочин2022/03/01

    Яг үнэн арслан Мөнх Эрдэнийг үзэгчдийн өмнө уучлал эрүүлэх ёстой. Эс тэгвэл хуралдаанаар авсан цолыг хураах нь зөв. Мөнхэрдэнэ маш жудаггүй муухай ярга барилдаан хийдэг байсныг монголчууд тэр аяараа харж дургүйцэж бухимддаг байсан.

  • З
    Зочин2022/03/01

    Үндэсний соёл уламжлалын салшгүй өв монгол бөхөд маш хортой бусармаг үйлдэл гаргаж байсныхаа төлөө арслан Дуламжавын Мөнх Эрдэнэ монголчуудаас уучлалт гуйх нь зүйд нийцнэ

  • З
    Зочин2022/03/01

    Мөнхэрдэнийн энэ ярга үйлдэлд үзэгчид дургүйцлээ илэрхийлж шуугиан болоход мань арслан үзэгчид намайг дэмжээд шуугиж байна гээд хэнэгч үгүй донгосч байв

  • З
    Зочин2022/03/01

    Батөлзий ньПүрэвсайхантай зодолдсон, Сумьяабатыг өшиглөсөн, Ням эрдэнийг цохисон.Монгол бөхөд иймэрхүү бусармаг үйлдлийн эхийг түрүүлж үзээгүй мөртлөө арслан цол авсан Дуламжавын Мөнхэрдэнэ тавьсан .Тэр этгээд өрсөлдөгч бөхөө ганжидах нитгэрэх тохойлдох гэх мэт нэмэлт мэх хийдгийг Батсуурь завждах толгойгоор нь шааж шидэх гэх мэт яргаар баяжуулаад байгааг ард олон бүгд ам өрсөлдөн ярьцгаадаг шүү