Д.Ганбат: Украины иргэдэд нэг сарын цалингаа хандивлаж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Ganbat gishuun/зураг11 - 2022-03-04T125739.979.jpg

Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.03.04/ “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хүмүүнлэгийн гамшиг болж байна. Украины олон хотуудаас олон иргэд орон байргүй болж, гамшиг тохиолдож байна. Олон улс орон тусламж хүргүүлж байгаа. Саяхан НҮБ-ын Ассамблей, Франц Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орнууд хуралдсан. Тус хурлаар дайны галаа зогсоох саналыг гаргаж баталгаажуулсан. Үүний эсрэг таван улс саналаа өгсөн. Түдгэлзсэн 35 улс л байсны нэг нь манай улс.

Миний хувьд Украин улсад сурч байсан. Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн дүрвэгсдэд туслах ёстой. Дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд тусламжийн гараа сунгах ёстой гэж бодож байна. Санаачилга гаргаж өөрийнхөө нэг сарын цалинг энэ аянд хандивлаж байна. Бүх Монголчуудыг уриалж байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи муу гахай минь хоолгүй хонож байгаа өчнөөн монгол айл байна тэд нарт өгаөч муу шоучин попчин амьсгаа минь

  • З
    Зочин

    Чи муу гахай минь хоолгүй хонож байгаа өчнөөн монгол айл байна тэд нарт өгаөч муу шоучин попчин амьсгаа минь

  • З
    Зочин

    Чи муу гахай минь хоолгүй хонож байгаа өчнөөн монгол айл байна тэд нарт өгаөч муу шоучин попчин амьсгаа минь