МҮБХ: Харцага Б.Бат-Өлзийд ХАТУУ САНУУЛГА өгч, бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Спорт
Deegii
Унших: 1 мин 41 сек
90
legacy:Buhchuud/MPA PHOTO-1329.jpg

Гэрэл зургийг mpa.mn

МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал болжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

- 2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах,

- 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, мөн барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах,

- 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулах,

- 2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасах,

- Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах,

- Бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ноогдуулах,

- Микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах,

- Бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг "Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх,

- Аливаа барилдааны /түрүү үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах,

- МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Дээрх шийдвэрүүдийг тогтоол гарсан өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/03/11

    Бат-өлзий миний дүү хэтэрхий аархаг нь хэрэггүй шүү ард түмэн чамайг их хүндэтгэж байсан одоо бараг болж байна шүү залуу хүн бодолтой байгаарай

  • З
    Зочин2022/03/11

    Бат-өлзий миний дүү хэтэрхий аархаг нь хэрэггүй шүү ард түмэн чамайг их хүндэтгэж байсан одоо бараг болж байна шүү залуу хүн бодолтой байгаарай

  • З
    ЗОЧИН2022/03/09

    ЖАРГАЛБАЯРЫГ НУДАРГАЛСАН, СУМЪЯАБАТЫГ ӨШИГЛӨСӨН, НЯМЭРДЭНИЙГ БАС ЯАЧИХАВ ДАА БАЙЗ

  • З
    ЗОЧИН2022/03/09

    ЖАРГАЛБАЯРЫГ НУДАРГАЛСАН, СУМЪЯАБАТЫГ ӨШИГЛӨСӨН, НЯМЭРДЭНИЙГ БАС ЯАЧИХАВ ДАА БАЙЗ

  • З
    ЗОЧИН2022/03/09

    ЖАРГАЛБАЯРЫГ НУДАРГАЛСАН, СУМЪЯАБАТЫГ ӨШИГЛӨСӨН, НЯМЭРДЭНИЙГ БАС ЯАЧИХАВ ДАА БАЙЗ

  • З
    ЗОЧИН2022/03/09

    ЖАРГАЛБАЯРЫГ НУДАРГАЛСАН, СУМЪЯАБАТЫГ ӨШИГЛӨСӨН, НЯМЭРДЭНИЙГ БАС ЯАЧИХАВ ДАА БАЙЗ

  • З
    ЗОЧИН2022/03/09

    ЖАРГАЛБАЯРЫГ НУДАРГАЛСАН, СУМЪЯАБАТЫГ ӨШИГЛӨСӨН, НЯМЭРДЭНИЙГ БАС ЯАЧИХАВ ДАА БАЙЗ

  • З
    зочин2022/03/09

    ёрын ёс зүйгүй жудаггүй нөхөр шүү сануулга гэнүү юу вээээээ

  • З
    Зочин2022/03/09

    3 сар гэхээр чинь наадмаар хүү хаа гээл орж ирээд зодолчих юм биш үү