Х.Баттулгыг АН-ын даргад нэр дэвших асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 37 сек
50
legacy:9.11/274476929_264261299232347_3135460784280239545_n.jpg

Ардчилсан намын даргыг сонгох сонгууль ирэх дөрөвдүгээр сард болно. Ингэхдээ намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгөөд буй. Гэвч АН-ын гишүүдийн дунд МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ даргын сунгаанд оролцох гэж буйд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл Х.Баттулгыг АН-ын даргад нэр дэвших асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ.

-АН бодитойгоороо хуваагдах нь дээ-

legacy:Temuujin said/Tamga.jpg

АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа "АН бодитойгоороо хуваагдах нь дээ" хэмээн жиргэжээ.

-Х.Баттулга аа, чи нам байтугай энэ улсыг самарсан. Одоо зогс-

legacy:sosorburam/Tamga.jpg

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин, АН-ын гишүүн Д.Сосорбарам өөрийн цахим хуудаснаа "Баттулга аа, чи одоо болно оо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно.Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас МОНГОЛ үндэстэнд чи дэмий" гэжээ.

-Батзандан, Болд хоёроор хийсэн мэхээ дахин хийж байна-

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Баатархүү "Ардчилсан нам хуваагдах магадлал тун өндөр боллоо. Хайран намыг дахин хувааж ялагдуулах нүүдлүүд үргэлжилсээр байна даа. Батзандан, Болд хоёроор хийсэн мэхээ дахин хийж байна" гэв.

-MAH-ын даргын зөвлөхийнхөө ажлыг өгчихөөд АН-ын даргад өрсөлдөж болдоггүй л хорвоо байсан юм байх даа-

legacy:comedian Amaraa/258881024_855572488394562_1159674455968453152_n.jpg

Комедиан Амартүвшин "Ядаж MAH-ын даргын зөвлөхийнхөө ажлыг өгчихөөд АН-ын даргад өрсөлдөж болдоггүй л хорвоо байсан юм байх даа. Улаан цаймдаа гарцан юм байна дөө. Энэ улс төрчид..." гэжээ.

-Ардчилсан намыг хэд ч оршуулж, хэд ч ухаж гаргаж ирдэг юм бэ дээ"

Шог зураач С.Цогтбаяр "Ардчилсан намыг хэд ч оршуулж, хэд ч ухаж гаргаж ирдэг юм бэ дээ. Зомби цаашаа боллоо шүү дээ. Үзэл бодол нийлсэн залуучууд нь эрүүл саруулаараа үлдсэн лидерүүдтэйгээ нийлээд шинэ нам байгуулчвал бараг дээр дээ. Дэмжмээр байхын. Яая даа" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АН сөнөсөн. Хэнийг ч сонгоод нэмэргүй. Сүүлийн сонгуулиар 3 хүн өрсөлдөхөд АН-ын нэр дэвшигч 4 -т орж, цагаан хуудасны дараа байр эзэлсэн. Энэ бол АН-д өгч байгаа ард түмний үнэлгээ. Тэгэхээр сөнөсөн намын даргад өрсөлдөөд байгаа нь тэдний тэнэгийг харуулна.

  • З
    Зочин

    Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ жэнкоо

  • Э
    Эгүүлээ

    Ан ын эрүүл ухаантай хоосон чалчигч үгүйсгэгч биш залуучууд цэвэр хүмүүс нь наад хуучин хорчингуудаа хаяад өөр нам байгуулцгаа өөр агра арга бхгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын гол нам ямар үг үйлдэлтэй бгааг сайн судлаарай та нар чин та бүгдийн хийж чаддаг ганц ажил нь нөгөө намаа харлуулах хийсэнбүгдийг үгүйсгэх энийгээ ажил хийж бна сөрөг хүчин хүчтэй бна гэж буруу сэтгэдэг ухаанараа бодлогоороо уралддаг хамтардаг танай төлөвшил ёстой түй ч бхгүй хэдэн шуналтай хөгшчүүл хойд залуу үедээ үлгэрлэх хумсын толионы чинээ ч юм бхгүй баяжих идэж уухын дон шүгэлсэн хуурамч ардчлагчид устгадаг хуйвалддаг хор найруулдаr хогийн тантангууд

  • И
    Иргэн

    Сосорбарам аа чи бол ёстой май шүү муу луйварчин мэдрэл муутай цагаан солиотой хар шаар.Ард түмний соён гэгээрүүлэх ёстой муу нэрт соц үеийн кино театр ордонг ичихгүй хуйвалдан луйвардаж авчаад их олон юм хуцах юмаа чи.Ардчиллын нэр барисан муу хар луйварчин .

  • А
    АН-ын анхдагч

    Иш ча ваас та гурван хорчин АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид бид дэмжихгүй, башир хорон санаат С.Эрдэнээ дагаад ЗАЙЛЦГАА.