Хөгжлийн банкны асуудлаар энэ сарын 29-нд ХЯНАЛТЫН СОНСГОЛ хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Hugjliin bank.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг албаныханд өгсөн билээ. Тэгвэл өнөөдрийн /2022.03.11/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус нээлттэй сонсголыг хэзээ хийх талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ Хөгжлийн банкны асуудлаар хийх УИХ дахь Хяналтын ерөнхий сонсголыг энэ сарын 29-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.