Засгийн газар 14 цагт мэдээлэл хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.16/ болж байна. Хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээ, хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар, иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг нийт 42 асуудал хэлэлцэх болон танилцаж буй юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14 цагаас мэдээлэл хийнэ.