Жалам хар: Аз нь таарчихлаа, би дахиад үзмээр байна

Спорт
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/0319/273002000_2008902999289044_6773505502552985474_n.jpg

Монголын холимог тулааны MFC холбооноос монгол цэргийн өдөрт зориулсан эвентийг зохион байгуулсан. Оргил тулаанд “Жалам хар” хочит Ө.Баярмандах, А.Гантүлхүүр нар өрсөлдсөн юм..Тулааны саналыг анх “Жалам хар” гарган, А.Гантүлхүүрийг тулаанд дуудсан.

Хэвлэлийн хурал дээр “Жалам хар” “Нусыг нь сугартал зодно” гэсэн бол А.Гантүлхүүр “Эхний минутад дуусгана, ялна” гэсэн юм.

legacy:Умаахан зураг/0319/275993954_5046517675432585_3715716100634148211_n.jpg

Үүний дараа А.Гантүлхүүр бялуу өгөхөд нь Ө.Баярмандах нүүр рүү түлхэж нялан, нэлээд бухимдаж буйгаа илэрхийлсэн.

Олны хүлээлтэд байсан эл тулаан төд удсангүй. А.Гантүлхүүр “Жалам хар”-ыг тулааны эхний минутад хүнд цохилтоор ялж, амласандаа хүрсэн билээ. Тэгвэл ялагдсан тамирчин "Аз нь таарчихлаа, би дахиад үзмээр байн" гэжээ.