МҮОХ-ын шинэ ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

Спорт
Deegii
Унших: 1 мин
10
legacy:0317/277590083_5355156654503635_1058489287603722140_n.jpg

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Б.Баттүшигт МҮОХ-ны тамгыг гардуулан өглөө.

Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон штабын ажилтнууд оролцлоо

МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.