Х.Баттулгыг АН-ын даргаар ёсчлон батламжлах хуралд зориулсан бөхийн барилдаан болно

Спорт
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/12/124.jpg

Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах ээлжит бус Их хуралд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан өнөөдөр болно. Тодруулбал, Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан барилдаан 2022.04.07-ны өдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Хэдийгээр С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан мэдэгдэл гаргаж, "Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар АН-ын нэрээр мөнгө угаах хууль бус үйлдэлд явуулж байгааг АН эсэргүүцэж байна" хэмээсэн ч ийнхүү барилдаан хэвийн болох аж.