Н.Золбоо: Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч, Д.Мөнх-Эрдэнэ ээ

Спорт
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/4.11/278449266_5188682991196566_9092393821783069405_n.jpg

Гэрэл зургийг Н.Золбоогийн ФБ-ээс

Улсын харцага Н.Золбоо АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн үйлдэлд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээд л 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаад л авсан.

Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгье гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү" хэмээлээ.