Спортын арбитрын шүүх МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгож, Э.Оюунболдын барилдах эрхийг нээжээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:Oyunbold.jpg

Төрийн их баяр наадамд хоёр удаа түрүүлсэн Э.Оюунболдоос өнгөрсөн намар дахин допинг илэрч, түүний барилдах эрхийг МҮБХ-ноос найман жилээр хасах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Э.Оюунболд Олон улсын үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Улмаар тус шүүхээс Э.Оюунболдын гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болж байгаа ажээ.