Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:0317/285659021_383053160516801_657826394324548239_n.jpg

Сүхбаатар дүүрэгийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө хязгаарласан байна.

Тус замыг зургаадугаар сарын 05-ны 07.00 цагт нээх аж. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг