Сүхбаатар дүүрэгт шөнийн цагаар гэрэлтэж, жолооч нарт анхааруулдаг ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ БАЙГУУЛЖЭЭ

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:garts/283297005_3141791769378965_6751656263973638663_n.jpg
legacy:garts/281313292_949271009082068_5240470600140938862_n.jpg

Сүхбаатар дүүргийн 16 болон 18 дугаар хороодыг холбосон автозам дээр жолооч нарт анхааруулах гэрэлт дохиотой явган хүний гарц байгуулсан байна. Тодруулбал, уг хэсэгт осол аваар ихээр гардаг юм байна. Тиймээс дүүргийн санхүүжилтээр уг гэрлэн гарцыг байгуулжээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “ЕБС-ийн 58 дугаар сургуулийн сурагч нар автобуснаас буугаад гарцаар гарах үед осолд өртөх эрсдэл өндөр байдаг. Гэрлэн дохиотой явган хүний гарц байгуулбал, явган зорчигчид осол өртөхөөс сэргийлэх боломжтой” гэсэн юм.
Уг гэрлэн гарц нь оройн цагаар гэрэл асах юм байна. Ингэснээр жолооч нар хурдаа тохируулж явах боломжтойгоос гадна явган зорчигчид гарц хаана байгааг мэдээлэх ач холбогдолтой аж.

legacy:garts/283358241_512571737265594_5583718473184502365_n.jpg