УСУГ-ын зургаан хос нэгэн зэрэг хуримлалаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/hurim/hurim.jpg

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /УСУГ/, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ хамтран “Дурсамж” гэрлэх ёслолыг зохион байгууллаа. Уг ёслолд өнөөдөр УСУГ-ын ажилтнууд оролцож, зургаан хос хуримлалаа.

Хосуудын нэг нь мөнгөн хуримаа хийсэн бол үлдсэн нь гэрлэлтээ батлуулсан ч хуримлаж амжаагүй хосууд байсан юм. Өнөөдрийн “Дурсамж” гэрлэх ёслолд хоёулаа УСУГ-т ажилладаг дөрвөн хос багтсан байна.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар