ДАШТ-ий хасагдах шатанд Монголын сагсан бөмбөгчид шалгарлаа

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:48157.jpg

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ Бельги улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Чилийн сагсан бөмбөгчидтэй хийлээ. Улмаар манай баг өрсөлдөгчөө 20:12-оор хожсон байна.

Ингэснээр тэд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Харин хасагдах шатанд Польшийн багтай өрсөлдөх юм. Монголын багийн тоглолт өнөөдөр 18.30 минутад болно.