МҮБХ: Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж байна

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/289961851_999898004004845_700433771055582789_n.jpg

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлнэ үү гэж МҮБХ-ноос мэдэгдлээ.

Албан ёсны бүртгэл 2022 оны долоодугаар сарын 07-09-ны өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд үргэлжлэх аж.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, цээж зурагтайгаа МБӨ-нд өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.