“Орегон -2022” ДАШТ-д манай улсын 4 тамирчин оролцоно

Спорт
Deegii
Унших: 1 мин
00
legacy:sport/f5b8dfb666dfe1a9dbcfce102f1ef217.png

АНУ-ын Орегон мужийн Южин хотод энэ сарын 15-нд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Энэхүү хөнгөн атлетикийн ДАШТ чансаагаараа дээгүүр эрэмбэтэй билээ. Хөнгөн атлетикийн 18 дахь удаагийн энэ жилийн ДАШТ-д 200 гаруй орны 2000 тамирчин оролцохоор болжээ.

Уг тэмцээнд манай улсын дөрвөн тамирчин оролцох юм. Тодруулбал эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга, эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржпалам, Т. Шийтэрчулуун нарын удирдлага дор оролцох юм байна.

"Орегон -2022" ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон 7 дугаар сарын 17-нд , эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны өглөө тус тус эхлэх юм.