Х.Баянмөнх: Би зодог тайлах үеэрээ таван АВАРГА шавийнхаа хамт зүлэг ногоон дэвжээнээ ДЭВЭЭ ШАВААГАА хийж наадамчин олноо БАЯСГАНА

Спорт
Natsagaa
Унших: 2 мин 46 сек
230
legacy:Bayanmunh awarga/Bayanmunkh.jpg

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Олимпын дэд аварга, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, Монгол, Орос Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслолын арга хэмжээ болох юм. Далай даян, Дархан аварга Х.Баянмөнх нь гарын шавь нараасаа таван аварга төрүүлсэн амжилтыг эзэмшдэг. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбат, С.Мөнхбат, Даян аварга Н.Батсуурь, аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс нар нь түүний шавь нар юм. Энэ утгаараа Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах арга хэмжээнд эдгээр аваргууд оролцож хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Энэ талаар Далай даян, дархан аварга Х.Баянмөнхөөс тодруулнаа хүргэе.

-Сайн байна уу. Таны бие тэнхээ сайн биз дээ?

-Сайн сайн. Ойрмогхоноос жаахан чилээрхэж л байна. Гэхдээ дажгүй дээ.

-Үндэсний бөхийн барилдааны үеэр цол дуудахтай холбоотой таны хэлсэн тайлбар олны анхаарлыг ихэд татсан. Хуулийн төсөлд дөрвийн даваанд цол дууддаг байх гэж тусгасан байсныг та яагаад эсэргүүцсэн юм бэ. Уламжлалаа барьсан юм уу, эсвэл?

-Надаас 4 эсвэл 5-ын даваанд цол дуудаг байж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь “Дөрвийн даваанд болохгүй” гэсэн. Яагаад гэвэл, дөрвийн даваа бол нэгдүгээрт, цол дууддаггүй даваа. Хоёрдугаарт, монгол бөхийн ёс зүй, уламжлалд нийцэхгүй. Гуравдугаарт, оноолт тааруулдаггүй, хүчээр тулгадаг харгис даваа шүү дээ. Энэ утгаар нь эсэргүүцсэн. Уламжлалаараа бөхийн цолыг 5, 7-ын даваанд дууддаг. Тиймээс цол дууддаг даваанд нь дуудах хэрэгтэй гэсэн. Миний саналыг хуулийн төсөлдөө тусгасан байна лээ.

-А.Сүхбат аварга энэ жил зодоглох юм болов уу. Таныг санал тавьсан гэх мэдээлэл ирсэн?

-Яг яахыг мэдэхгүй. Би санал тавих нь тавьсан.

"Би шавь нартаа зодоглоорой гэдгээ хэлсэн"

-Бусад аварга шавь нараа зодоглоорой гэж хэлсэн үү?

-Би шавь нар дундаасаа таван аварга төрүүлсэн хүн. Дархан аварга А.Сүхбат, С.Мөнхбат, Даян аварга Н.Батсуурь, аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс гээд. Энэ таван шавьтайгаа барилдаж төрийн наамдын 21 түрүү, их ойн таван түрүү авч байлаа. Энэ бол Монгол бөхийн түүхэн дэх түүхэн дээд амжилт. Энэ утгаараа зүлэг ногоон дэвжээн дээрээ гараарай гэсэн. Яг яах юм байгаа юм, бүү мэд.

-Та тавууланд нь энэ жил зодоглоорой гэж хэлсэн юм уу?

-Хэлсэн.

-Тэгш ой тохиож байгаа учраас уу, эсвэл таны зодог тайлахтай холбоотой юу?

-Аль алинтай нь холбоотой. “Энэ жил тэгш ой тохиож байна. Дээр нь багш нь зодог тайлна. Зүлэг ногоон дэвжээн дээрээ дэвээ шаваагаа хийж, есөн хөлт цагаан тугаа тойрч, адис авна. Төрийн наамдын 21 түрүү, их ойн таван түрүү авсан багш, шавь зургуулаа зүлэг ногоон дэвжээн дээрээ гарцгаая” гэсэн. Бүгдээрээ “За” гэсэн.

-Ямар сайхан юм бэ. Энэ жилийн үндэсний бөхийн барилдаан үнэхээр үзүүштэй болох нь ээ?

-Санаа байх л юм. "Та заавал дэвжээн дээр гараарай. Бөхийн уламжлалаа өвлүүлэхэд ч, олон түмнээ баясгахад ч хэрэгтэй" гэсэн. Би ч "ЗА" гэсэн. Гэтэл гар, хөл өвдөөд байх юм. Гэхдээ яах вэ, олны түмний хайр энэрлээр бие тэнхээ, сэтгэл санаа өөдрөг байна. Дэвжээн дээрээ гарч дэвээ шаваагаа хийж, зодог тайлах ёслолоо хийнэ дээ.

-Таван аварга маань багшийнхаа саналыг хүлээж аваад зүлэг ногоон дэвжээн дээр хамт гарна гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь тан шиг зодог тайлах ёслол үйлдэж байсан аварга байдаг юм болов уу?

-Байхгүй. Би анхных нь болж байна.

-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Баярлалаа.

Г.Нацаг-Эрдэнэ

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    ХОРЧИН ДОПИНГИЙН ЭЦЭГ БАЯНМӨНХИЙГ ХАРМААРГҮЙ Л БАЙНА ШҮҮ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Наадмаар гоё юм болох нь. Сүхбаатар барилдаж тэнэгтэнэээ

  • M
    muugi4 жил өмнө

    zvgeer tsoloo duuduulaal boloo shtee yun usviin boxchvvd boondoo garch devex shavax

  • M
    muugi4 жил өмнө

    zvgeer tsoloo duuduulaal boloo shtee yun usviin boxchvvd boondoo garch devex shavax

  • Э
    Эвий эвий ёстой гоё4 жил өмнө

    Яаж ч болсон Монгол түмний хүндлэх ёстой хүний нэг шүү. Зарим нэг нь амаа жаахан татвал таарна

  • Э
    Эвий эвий ёстой гоё4 жил өмнө

    Яаж ч болсон Монгол түмний хүндлэх ёстой хүний нэг шүү. Зарим нэг нь амаа жаахан татвал таарна

  • С
    Сайхан шүү .4 жил өмнө

    Энэ ирж , буцаддаг хорвоод далай даян , дархан аварга Х.Баянмөнх зодог шуудгаа өмсөж , аварга таван шавиа дагуулан дэвж , цолоо дуудуулж зодог тайлахыг үзэх бас гайхамшиг , нулимс гарах байх . Амьдаа бие биенээ хайрал . Ямар Ц.Элбэгдорж дэвж байгаа биш , энэ цагийн агуу хүн шүү Баянмөнх аварга минь

  • Ц
    Цагаан4 жил өмнө

    Цагын юм цагтаа...бид таныг харахаараа л болсон.одоо нүцгэлсэн нас дээр гарсан хүнийг хармааргүй бна

  • З
    зочин4 жил өмнө

    цолыг дуудаад л болоош дээ.Янз бүрийн юм яриад л байх хэрэггүй төрийн ёслол хувь хзний таалдаар болдог зүйл биш шүү.Битгий давраагаад байл даа наад хөгшинийгөө

  • З
    зочин4 жил өмнө

    цолыг дуудаад л болоош дээ.Янз бүрийн юм яриад л байх хэрэггүй төрийн ёслол хувь хзний таалдаар болдог зүйл биш шүү.Битгий давраагаад байл даа наад хөгшинийгөө

  • З
    зочин4 жил өмнө

    5 Д аварга зодог тайлж байгаа юм бна

  • Б
    Б. Э4 жил өмнө

    Зөнөг өвгөн минь больдоо. Юм болгон дээр гарч ирээд л хэрүүл хийж бдаг. Мөрөөрөө өтөлж болдогүй юмуу. Үр хойчоон бод

    • С
      СБ4 жил өмнө

      Зайл сдаа чамаийг бодход хийсэн зүйлтэй хүн чи удмаараа яваад ч хүрч чадахгүй

    • И
      Иргэн4 жил өмнө

      Юу хуцаад байгаа балай вэ чи

  • З
    Зочин4 жил өмнө

    зөө төрийн наадмыг нэг хүнд зориулсан жүжиг болгож яанаа, бөх нь бөхөөрөө төр нь төрөөрөө байвал яасийн. төрийн наадамд зориулж бөх барилдуулдаг байтал бөхчүүдэд зориулж наадам хийж байгаа юм шиг авирладаг боллоо энэ цүдгэрүүд

  • Я
    ямар гоё мэдээ бээ4 жил өмнө

    ийм сайхан мэдээ уншсан чинь ямар гоё юм бээ. баярлалаа

  • О
    Обоб4 жил өмнө

    Ж.Мөнхбат биш С.Мөнхбат байх шүү

  • О
    Обоб4 жил өмнө

    Ж.Мөнхбат биш С.Мөнхбат байх шүү

  • О
    Обоб4 жил өмнө

    Ж.Мөнхбат биш С.Мөнхбат байх шүү

  • О
    Обоб4 жил өмнө

    Ж.Мөнхбат биш С.Мөнхбат байх шүү

  • О
    Обоб4 жил өмнө

    Ж.Мөнхбат биш С.Мөнхбат байх шүү

  • З
    Зочин4 жил өмнө

    Төрийн наадам уу? Үндэстний наадам уу?

  • З
    Зочин4 жил өмнө

    Төрийн наадам уу? Үндэстний наадам уу?