Ч.Санжаадамба: Допингийн шийтгэлтэй бөхчүүд хугацаанаасаа өмнө барилдаж буй тул ЭНЭ ЖИЛ БАРИЛДАХГҮЙ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:2026/02/Sanjaadamba.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Наадмын өдрүүд хаяанд ирж, монголчууд төрт ёсны их баяр нэг жил өнжсөний эцэст өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Мэдээж энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан өмнөх жилүүдээс илүүтэй хүлээлт дунд байна. Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбатаас эхлээд олон бөхчүүдийг тэгш ойн жил зүлэг ногоон дэвжээндээ хүндэтгэл үзүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ цаг үед эд барилдаж яваа аваргуудын нэг болох Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ өчигдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр, "Допингийн асуудал, допингтой бөхчүүдийг хугацаанаас нь өмнө барилдуулах шийдвэрүүд нэлээн эрт гарчихсан байсан. Одоо л танилцуулж байх шиг байна. Миний хувьд допинг хэрэглэсэн бөхчүүдийг хугацаанаас нь өмнө барилдвал барилдахгүй гэдгээ ард түмэндээ эрт хэлчихсэн байсан. Эр хүн хэлсэн ярьснаасаа буцаад барилдаад байвал муухай. Тиймээс энэ жилийн наадмыг өнжиж байгаа" гэсэн юм.

Мөн Ч.Санжаадамба аварга МҮБХ-ноос хэдхэн хоногийн өмнө гаргасан бөхчүүдийн эрэмбийг өөрчилсөн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд холбооны шийдвэрийг эртнээс мэдэж байсан учраас энэ жил наадмын бэлтгэлд гараагүй ажээ.

Л.Баяр

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/07/10

    Энэ нөхөр угаасаа барилдахгүй байж олон юм яриад яахав дээ. Бараг нэрийг нь мартаж. Барилдахгүй бол өөрөө л хохирно. Алиа гар шүү

  • З
    Зочин2022/07/09

    Наадам санжаагаар дутахгүй

  • З
    Зочин2022/07/09

    ажнай батэрдэнийг дагаад жаал мөнгөжөө биз, тэгээд ч бөхийн өргөө заалны барилдаанд барилдаагүй 1-2 даваа гэтлэхэд амаргүйгээ мэдэж байгаа, бэлтэл хийгээгүй барилаж чадахгүйгээ бусдад нялзааж улстөрчдийн шоу хийгээд яахав, наадамчид шинэ залуу хүчтэнүүдэд анхаарна уу гэхээс батсуурь санжаа нарыг ч нэг их тоохгүй л болов уу

  • Z
    Zorigt2022/07/09

    Өөрөө л хохирно доо. Өөр хэн ч хохирохгүй

  • Z
    Zorigt2022/07/09

    Өөрөө л хохирно доо. Өөр хэн ч хохирохгүй