Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЗУРГААГИЙН ДАВАА: Аймгийн заан Ц.Бямба-Отгон УЛСЫН ХАРЦАГА цолны болзол хангалаа
00

Гэрэл зургийг Б.Уугансүх
Улсын баяр наадмын зургаагийн даваа эхэллээ. Зургаагийн даваанд тунасан хоёр бөх болох аймгийн заан Ц.Бямба-Отгон, аймгийн заан Э.Батмагнай хоёрын барилдаан төдийлөн удсангүй. Аймгийн заан Ц.Бямба-Отгон тосгуулж хавирах мэхээр өрсөлдөгчөө давснаар улсын харцага цолны болзол хангалаа.
Өвөрхангай аймгийн харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон ийнхүү энэ жилийн наадмын анхны харцага цолтон боллоо.



