ДОЛООГИЙН ДАВАА: О.Хангай, Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр нар улсын заан цолны болзол хангалаа

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Naadam buh 2022/Orhonbayar.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын харцагууд болох О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Бат-Өлзий нар долоо давж, улсын заан цолны болзол хангалаа. Улсын харцага О.Хангай энэ даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнээр, улсын харцага Б.Орхонбаяр улсын арслан Ц.Содномдоржоор, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоогоор тус тус даваа авлаа.

Мөн цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл энэ даваанд Архангай аймгийн харьяат улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж заан цолны болзол хангалаа.