Монголын тамирчид ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Спорт
UBn teamУнших: 1 мин
00
legacy:спорт хүүхэд/62d4a2c0d1418 (2)-1.jpeg

"Орегон-2022" Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын гурван тамирчин амжилттай оролцлоо.

Тодруулбал, Гавьяат тамирчин Б.Сэр-Од 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 42 дугаар байр тус тус эзэллээ.

Харин ОУХМ Д.Гантулга 30 гаруй км туулсны дараа замаас гарч, барианд орж чадсангүй. Тэмцээнд 33 орны 63 тамирчин гараанаас гарч 54 нь барианд орлоо.

legacy:спорт хүүхэд/d2cac70be2e9fd3daa2f65e2758babef.png
tenx-hd