Улаанбаатар ММС Энержи баг Дэлхийн Их дуулгын эрх авлаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:altangerel/294967264_1491614764631602_8306587680667114422_n.jpg

Хорват улсын Липик хотноо болсон ФИБА 3х3 Дэлхийн гранприд Монголын Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцлоо. Манай улсын баг D хэсэгт Хорват, ХБНГУ-ын багуудтай таарсан ба хэсгээсээ 1-р байраар гарсан.

Хасагдах шатанд "Токио 2020" олимпийн аварга Латвийн Рига багийг 21:15 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан. Монголын баг Латвийн багийг Олимпийн аварга болсноос хойш 2 дахь удаагаа хожлоо.

Улмаар Semi Final-д Сербийн Лиман багтай таарч 10:18 харьцаатай хожигдож Дэлхийн гранпригийн гуравдугаар байранд шалгарч наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Швейцарийн Лузанн хотод болох ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын эрх авлаа.