БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт эрчимжсэнээр эдийн засгийн сэргэлт нь буурлаа

Дэлхий дахинд
BolortuyaУнших: 1 мин
00
legacy:хятад иргэд/MPA_3906.jpg

COVID-19-ийн халдварын тархалт эрчимжсэнээр БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт удаашраад байна. Долоодугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас доогуур гарлаа.

БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц зургаадугаар сард 3.9 хувийн өсөлттэй байсан байна. Харин долоодугаар сард үйлдвэрлэлийн гарцын өсөлт саарч, 3.8 хувьтай гарлаа. Үүнтэй харьцуулахад шинжээчид БНХАУ-ын үйлдвэрлэл долоодугаар сард 4.3 хувиар өснө гэж таамаглаж байжээ. Мөн жижиглэн худалдааны борлуулалт шинжээчдийн хүлээлтээс доогуур буюу 2.7 хувиар өссөн байна. Энэ нь БНХАУ-ын Төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихээр 2022 оны нэгдүгээр сараас хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж.