З.Шинэчагтага: Тулааны тов гарлаа, намайг зодох гэж хичээдэг юм шүү Э.Цэндбаатараа

Спорт
Turbat
Унших: 1 мин
10
legacy:shinechagtaga/299796686_5252671734843758_8083913939006545248_n.jpeg

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулаан хийхээр болоод буй. Тодруулбал, 600 сая төгрөгийн бооцоотой тулалдаан зарласан. Тэгвэл уг тулааны тов гарчээ. Ирэх есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд товлогдсон байна.

Энэ тухай Э.Шинэчагтага "Тулааны тов албан ёсоор гарлаа. Чамд хүн басах ямар байдгийг энэ өдөр мэдрүүлэх нь миний тэр өдөр хүртлэх зорилго. Харин чи хэлсэндээ ард түмний нүдэн дээр намайг зодох гэж хичээдэг юм шүү амжилт хүсье даа ЧАМД" хэмээжээ.