Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрчээ
10

Улсын наадамд дөрөв давсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн талаар өнөөөдөр Бөхийн салбар хорооноос мэдээлсэн. Тодруулбал, тус бөхийн А сорьцоос допинг илэрсэн бөгөөд Б сорьцийн шинжилгээний дараа нэрийг нь зарлана гэсэн юм.
Тэгвэл А сорьцоос нь допинг илэрсэн бөх Завхан аймгийн харьяат Даян дэвжээний бөх Улсын харцага Т.Бэгзсүрэн байсан гэх мэдээлэл байна.



