Азийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнээс манай улсын гурван тамирчин медаль хүртэв

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/пара3.jpg

Вьетнам улсын Хо Ши Мин хотод таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсын гурван тамирчин медалийн тавцанд гарав. Тодруулбал,

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Шинэбаяр мөнгөн медаль,

Эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Х.Темирбек хүрэл медаль

Эмэгтэйчүүдийн 47 кг-ын жинд Х.Энхтуяа хүрэл медаль тус тус хүртлээ.

Дашрамд дуулгахад, Б.Шинэбаярын хувьд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

legacy:zagasaa/шинэ/пара1.jpg legacy:zagasaa/шинэ/пара2.jpg