Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 13 цагт танилцуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 13 цагаас мэдээлэл хийх ба Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан оролцоно.

Ташрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар

• Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ,

• Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай,

• Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний явц,

• Ургац хураалтын урьдчилсан баланс,

• Мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар авах арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.