Ч.Өнөрбаяр: О.Цогтгэрэл өөрийгөө АН-ын бүлгийн дарга гэж хэлэх боломж байхгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:erdene unurbayar/294350062_630910561656855_5194345309197150163_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.08.24/ Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Эрх баригч натай хуйвалдаж, УИХ-ын тухай хуулинд бүлгийн даргатай холбоотой заалт оруулсан. Бүлгийн даргын асуудлыг нийт гишүүдийн олонхиор сонгоно гээд баталчихсан. АН-ын нэг гишүүн оролцохгүй байхад л бүлгийн даргаа сонгож чадхааргүй болчихож байгаа юм. Д.Ганбат гишүүн өөрөө оролцохгүй байхад л бүлгийн дарга сонгогдохгүй. Өчигдрийн хуралд зургаан гишүүн л оролцсон юм билээ. О.Цогтгэрэл өөрийгөө УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэж хэлэх үндэслэл боломж байхгүй" гэлээ.